8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай дөрвөн бөх эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж байна

2018-03-09 11:53:08

ДБНХ (UWW) өнгөрсөн долоо хоногт Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 74 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран нар тус бүр 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлж байна. Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ болон Африкийн АШТ-ийг оролцуулан чансааг гаргасан юм. Түүнчлэн “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 86 кг-д 22 оноотой гурав, хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 79 кг-д 20 оноотой тавдугаар байрт бичигдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл