8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцийн гишүүнийг шалгуулдаг болгоно гэв

2018-03-09 12:36:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцагчаар татах, шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуулиар заасан хариуцлага ногдуулах, орон байр албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлсийг хураан авахыг хориглоно” гэсэн Цэцийн хуулийн заалтыг хүчингүй болгохоор хандах гэж буйгаа мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд би энэ заалтыг хүчингүй болгохоор Хууль зүйн байнгын хороонд хандана. Би даваа гаригт Эрдэнэтийн иргэдтэй уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувийн асуудлаар мэдээлэл өгнө. Ш.Батхүү тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн 2013 онд мэдэгдсэн. Гэтэл Д.Сугар нь ганц ТӨХ-ны дарга бус маш олон төрийн компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан юм байна лээ. Тэгэхээр энэ хүн төрийн компаниудын ТУЗ-ын даргын хувьд энэ мэт асуудлыг мэдэж байсан гэсэн үг. Тэгээд одоо Д.Сугарыг Эрдэнэтийн асуудалтай холбогдуулан шалгах гэсэн боловч Цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх дээрх хуулийн заалт тээг, дэгээ болж байна. Тийм учраас дээрх заалтыг хүчингүй болгохоор ажиллана. Д.Сугарыг шалгах ёстой. Цаашлаад тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас нь эхлээд шалгах ёстой. Монголын Эрдэнэт үйлдвэр Хятадын мэдэлд очихоор байна. Буруутай хүмүүсээр нь өрийг нь төлүүлэх ёстой, маш баян хүмүүс шүү дээ” гэв.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zov sanaa bnaaa gevch heregjuuleh hyanah erh ni hend baina ve
2018/03/10 202.9.47.177
зочин
чи чадах уу. чадах бол сайн л байна.
2018/03/09 66.181.188.232
ЗОЧИН
чи чадах уу
2018/03/09 66.181.188.232
Хуйх
Зөв
2018/03/09 150.129.140.87
Иргэн
Зөв зөв хулгайч нар цэцэд байдаг цэциинхэн нь өөрсдөө ичээч
2018/03/09 202.9.43.29
өө
зөв...зөв..зөв..
2018/03/09 202.55.191.205