8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүд их эрүүлжүүлэгджээ

2018-03-09 12:54:00

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Ер нь энэ өдөр бусад өдөртэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага илүү их ирсэн байна. Тодруулбал, нийслэлд найман  эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас  хүнд хөнгөн гэмтэл авсан аж. 

Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн  гэх дуудлагууд эзэлсэн байна. Түүнчлэн баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо мөн өссөн байна. Харин хүн амины гэмт хэрэгтэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл