8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Жолооны ард хүнтэй ярьж болохгүй

2018-03-09 13:25:31

Жолоо барих үед анхаарлаа төвлөрүүлэхэд гар утсанд ирж буй мэдээллүүд төдийгүй дуудлагууд ч нөлөөлөл үзүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Түүнчлэн жолооч зорчигчтой ярих нь утсаар ярьсантай адилхан сатааруулдаг байна. мэргэжилтнүүд 1991-2015 онд хийгдсэн 93 судалгааны ажилд дүн шинжилгээ хийжээ. 

Тэрхүү судалгаанд 14-84 насны 4832 жолооч оролцсон аж. Эрдэмтэд утсаар ярих нь жолоочийн ур чадварт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг баталгаатай мэдэж авсан байна. Тэгвэл машинд явж буй зорчигчидтой ярьдаг жолооч нар ч асуудалд ордог болох нь тогтоогдсон гэнэ. Тиймээс мэргэжилтнүүд жолоо барих үед садаа болж мэдэх бүх зүйлээс татгалзахыг зөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл