8o
Улаанбаатар хот
mobile menu

Пүрэвдоржийн Орхон 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна

2018-03-10 14:31:00

ДБНХ-оос насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” ОУТ-ийг харгалзан дэлхийн чансааг гаргав. Энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансаанд айрагдаж байна. Тодруулбал, ОУХМ Э.Нарангэрэл 50 кг-д 20 оноотой тав, Э.Сумъяа 53 кг-д 20 оноотой хоёр, Э.Даваачимэг 55 кг-д 17 оноотой гурав, А.Батцэцэг 57 кг-д 18 оноотой дөрөв, Б.Шоовдор 59 кг-д 18 оноотой дөрөв, Ш.Түмэнцэцэг 68 кг-д 19 оноотой гурав, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д 16 оноотой гуравдугаар байрт бичигдэв. Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлж байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл