8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хүний амь нас хохирсон ноцтой осол гарлаа

2018-03-09 15:38:00

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-ний өглөө 08:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд "Subaru impreza" маркийн автомашин нь "H.Aero city" маркийн том оврын автобустай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим настай жолооч, зорчигч нарын нийт гурван хүний амь нас хохирчээ. Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад хийхгүй байхыг замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй.

Үүнд:

1. зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол

2. зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр

3. явган хүний гарц дээр

4. төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;

5. гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг

6. эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт

7. хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг

8. тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Awtobusnii jolooch nar shahna ursgal surnu hurd hetrvvlne bainga shv arga hemjee awaachee
2018/03/09 103.10.21.122