8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын гарьд Ө.Бат-Орших сэргээшийн асуудлаар тайлбар хийлээ

2018-03-09 16:26:00

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан. Допинггүй монгол бөх төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцны хариу ирэхэд таван бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдээлэл өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа. Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд Б.Номиндалай, С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна. Үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсан байна. 

Энэ асуудлаар Улсын гарьд Ө.Бат-Орших албан ёсны фэйж хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тодруулбал, "Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.
Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй.
Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан.
Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.
Өнөөдөр ДЭҮТөвөөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна.Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү.Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл