8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинхайрхан дүүргийн автобусны буудлыг камержуулж эхлэв

2018-03-10 11:20:00

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь “Автобусны буудал, аж ахуй нэгж, байгууллагын гадна орчныг камержуулах ажил” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах содон болон ханын материалын эцсийн буудал дээр стандарт шаардлага хангасан хоёр ширхэг PTZ камерыг байршуулж Халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажилд ашиглаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
амжилт хүсье
ЭНЭ дүүрэгт хамрагдах 1- р хорооны нутаг найрамдал чиглэлд хулгай ихтэй. Адаглаад найрамдал зуслангийн зам дагуу хэдэн камер суулгавал хулгай багасах байх даа
2018/03/10 66.181.179.243