8o
Улаанбаатар хот
mobile menu

1500 малчин өрхөд 240 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ

2018-03-10 11:50:00

Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлж байна. Тусламжийн хүрээнд “Цагаан зуд”-тай Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг зорин 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр тусламжийн нийслэлээс хөдөллөө.

Энэхүү тусламж долоон аймгийн:

-200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх

-16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх

-60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
-16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгогдох юм байна.

Мөн аяны хүрээнд Архангай, Төв, Увс аймгийн 15 сумын 1500 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн тусламж үзүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл