8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн хэн нь хэн бэ

2018-03-10 10:00:00

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлсэн.

Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илрээд байгаа юм. Үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсан байна. 

Улсын гарьд Ө.Бат-Орших хувьд  Увс аймгийн Улаангом сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой.

  • 2006 онд Увс аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2009 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол хүртсэн.
  • 2012 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цолоо баталсан.
  • 2015 онд Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн.
  • 2017 онд улсын наадамд улсын харцага Найдангийн Түвшинбаяраар 8 даван үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн. Түүний хувьд сэргээшийн асуудлаар өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.Тэрбээр “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонхи нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа”  гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. 
  • Аймгийн хурц арслан Б.Номиндалайн хувьд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн харъяат. 

    2012 Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн наадамд зургаа давж "Аймгийн харцага" цол хүртсэн  
    2013 Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан Б.Сэнгэдоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.  
    2014 Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан М.Баасанбатаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.  
    2015 Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан М.Баасанбатад өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн.  
    2016 Сүхбаатар аймгийн наадамд Сумын заан Ч.Энхмөнхөөр найм даван түрүүлж "Аймгийн хурц арслан" чимэг хүртсэн
  • Харин Улсын начин Э.Дашийн хувьд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Хур харцага” дэвжээний бөх. Өнгөрсөн жилий улсын баяр наадмаар 1 даваанд өвдөг шороодож байсан. 
  • Сэргээшийн асуудалд холбогдсон бас нэг бөх нь Сумын заан С.Майнбаяр. Архангай аймгийн харъяат нэгэн. Улсын цолонд хүрэх ирээдүйтэй бөх хэмээн бөх сонирхогчид түүнийг үнэлдэг. Ийн улс аймгийн цолтой 4 бөх сэргээшийн асуудалд нэр холбогдлоо. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл