8o
Улаанбаатар хот
mobile menu

Пневмококкийн эсрэг вакцинд 520 нярай хамрагджээ

2018-03-10 13:27:03

 

Нийслэлийн бүх дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтанд нийт 520 нярай хамрагджээ.

Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг дөрвөн сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд тус тус хийж байна.

Энэ онд 38,000 хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авна.

Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна.

Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно.

2019 онд улсын хэмжээнд 74,300 хүүхдийг 3 удаа дархлаажуулахад 202,700 хүн/ тун вакцин, дагалдах хэрэгсэл, тээврийн зардалд 2,069,000,000 төгрөг шаардлагатай аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment