8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын начин Э.Даш сэргээшийн асуудлаар тайлбар хийлээ

2018-03-11 11:20:00

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаа баяр наадмаас бусад үед буюу өнгөрсөн оны 11 дүгээр бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм.

Тус шинжилгээг нийт 31 бөхөөс авахад таван бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн талаар өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Үүнд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан юм. Эдгээр бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.Тэгвэл улсын начин Э.Даш өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан сэргээшийн асуудлаар дараах мэдэгдэл, тайлбарыг хүргэлээ.

Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших:

-Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонх нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл