8o
Улаанбаатар хот
mobile menu

Шар усны үерээс сэрэмжлүүлэв

2018-03-11 13:30:00

Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна.

Тухайлбал Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75%нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90%цастай, цасны усны нөөц нь0.40 шоо.км байна.

Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай,цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Хүснэгт: Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Томоохон голуудын сав Сав газар дах цасан бүрхүүлтэй талбайн хэмжээ , % Цасны дундаж зузаан, см Цасны дундажнягт, гр/см3 Цасан дах усны нөөц, сая.kм3
Сэлэнгэ 75 11.3 0.19 0.5
Орхон 70 18 0.18 1.21
Туул 69 14 0.2 0.96
Хараа 99 8 0.19 0.26
Ерөө 91 9 0.18 0.33
Чулуут 52 15 0.25 0.39
Идэр 73 18 0.18 0.54
Дэлгэрмөрөн 66 6.5 0.18 0.18
Эг 40 6 0.14 0.14
Шишхэд 88 6 0.18 0.19
Хэрлэн 58 9.3 0.18 0.96
Онон 59 6 0.1 0.1
Улз 90 11 0.19 0.43
Халх 91 6 0.12 0.46
Увс нуур Тэсийн гол 86 21 0.14 1.36
Завхан 66 22.5 0.17 3.09
Ховд 41 3.7 0.03 0.05
Булган 43 10 0.07 0.03
Бодонч 31 9 0.08 0.07
Байдраг 8 2 0.02 0
Түйн 1.9 1 0.04 0
Таац 1.2 1 0.04 0
Алтай Өвөр говь 1.4 1 0.1 0
Онги 5.8 0.3 0.02 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл