8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгөн ус алдагдсан сургуулийн хичээлийг хойшлуулах шийдвэр гарчээ

2018-03-12 08:34:00

 

Увс аймгийн Цогцолбор 1-р сургуульд мөнгөн ус алдагсан гэх хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл Цогцолбор 1-р сургуулийн Бага сургуулийн хичээлийг ирэх 5 дахь өдөр хүртэл хойшлуулж үргэлжлүүлээд амралт тавих шийдвэр гарчээ.

Тодруулбал Аймгийн засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал нар өчигдөр Цогцолбор 1-р сургууль дээр явагдаж байгаа ариутгах халдваргүйжүүлэх ажилтай танилцаж, тус сургуулийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажилласан байна. 

 Улмаар энэ сарын 9-ны өдрөөс эхлэн тус сургуулийн хичээлийн 2-р байрыг чөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын үндэсний лабораторт 86 хүний шээсний шинжилгээг авч хүргүүлжээ.

Мөн МХЕГ-аас шинжээчийг  ирүүлж 72 хэсгийн агаараас сорьц авч анги тасалгаануудад байгаа хордолтын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна. Аймгийн ОБГ-аас 39 өрөө тасалгаанд нийт 7 удаа ариутгах халдваргүйжүүлэх, элс асгах, агааржуулалт оруулах, мөн хэрэглэгдэж байсан материалуудыг устгалд оруулах зэрэг ажлыг хийжээ. 

Мөн Цагдаагийн газраас хүүхдүүдээс мөнгөн устай холбоотой мэдээ мэдээллийг тодруулах чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр  хүүхдүүдээс авсан шинжилгээг бямба гаригт буюу энэ сарын 10-ны өдөр явуулах байсан ч онгоц дээж авч явдаггүй гэсэн шалтгаанаар буцааж өчигдөр онгоцоор явуулж цаг алдсан гэнэ. Мөн хэд хэдэн хүүхэд биеэр нь тууралт гарч эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Arai l heterhii namchirhaad bgaan bish uu
2018/03/12 110.70.47.225
Hun
Humuus hordood bgaan bol avch yvsan huuhed ni yahaad hordohgvi bgaan bol ter talaas ni bodoj uzsen humuus bna uu
2018/03/12 110.70.47.225
Zochin
Yagaad hudlaa yum bicheed bgaan be ahuin heregleenii haluunii shilnii mungun us gedgiig ni shinjilj togtoogood horgvi geed hariun garchaad bhad ter talaas ni bichihgvi yagaad hudlaa yum bicheed bgaan
2018/03/12 110.70.47.225
zochin
Tsagdaa ni buruutai etgeediig hurdan shalgaj shiitgeechee. Gaduur sul yavj bna gene
2018/03/12 103.10.21.38
Ayuitai
Uund arga khemjee avaach Uvsiin darga nar gej erguu maluudaa Neg l ikh ulsturjsun uursdiiguu bukhnii ezen geed itgejikhsen khooson tolgoinuud ene aimgiig udirdaj baigaa shuu
2018/03/12 183.177.98.182
irgen
Ymar mal ni gertee mungun us khadgalaad khukhduuddee ugch yvuulaad baidag ym bol sanaatai uildel bish biz
2018/03/12 183.177.98.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment