Хуурамч диплом өвөртлөн УИХ-ын танхимд суусан хэмээн зарим гишүүд хэл аманд өртөж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуурамч дипломтой болох нь илэрч өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үүдээд олон нийт төрийн түшээдийг диплом олон нийтэд ил болгохыг цахим ертөнцөөр уриалах болсон. Тэгвэл дипломоо эх хувиар нь үзүүлэх давалгаа эхлээд байгаа. Цахим ертөнцөд шилэн цогоо нэрээр алдаршсан Иргэн Цогтгэрэл дипломоо ил болгож уг давалгаанд нэгджээ.
Дипломоо үзүүлэх давалгаанд улстөрчид нэгдэх үү
2016-01-29 10:48:00