8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-03-12 08:41:36

09.00

  • Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ''Улаанбаатар Марафон''-д нэгдэцгээе уриан дор явагдах хоёр сарын аяны цомыг нийслэл, дүүргийн удирдлагууд гардуулна. 
  • Сонгино-Хайрхан дүүргээс зохион байгуулж буй ''Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа'' анхдугаар зөвлөгөөн Өргөө кинотеатрын хойно байрлах Royal House Hotel-д болно. 

10.00

  • ''Хуулиа мөрдье-21'' аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн  их, дээд сургуулийн оюутан залуусын дунд ''Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа'' сэдэвт дэвжээ тэмцээнийг  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулна.

11.00

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын тасгуудад ажиллаж, уушгины хатгалгааны эсрэг вакцинд хүүхдүүд хэр хамрагдаж байгаа болон явцын мэдээллийг авахаар газар дээр нь ажиллана.
  • ''Малчдад туслах хүмүүнлэгийн аян''-д цугларсан тусламжийн эд зүйлсийг танилцуулж, малчдад хуваарилан хүргүүлэхээр ачуулж, хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлнэ. Арга хэмжээ Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн төв байранд болно. 
  • Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын Ерөнхий газарт хүлээлгэн өгнө. Арга хэмжээ Шинжлэх ухааны академийн 303 тоотод болно. 

12.00

  • Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын 'Улаанбаатар лиг' волейболын шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа Буянт-Ухаа спортын ордонд болно. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment