Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох юм байна. Сонгууль бүрээр л мөнгө тараасан, санал худалдан авсан, хүн зөөсөн гэх асуудлыг хэлэлцэхээр ийнхүү шүүх хурал товлогдоод байгаа аж.
Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгаа гэнэ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлын байранд тус шүүх хурлыг цахимаар явуулахаар болжээ.