8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр, суурь : Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол яг ямар шийтгэл хүлээх вэ?

2018-03-12 11:29:20

Өнгөрсөн долоо хоногт иргэд, олон нийтийн дунд дуулиан тарьсан асуудал бол 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол 450 мянган төгрөгөөр торгох тухай байв. Энэ дуулиан иргэд олон нийт болоод хуульчдыг хоёр хувааж нилээн маргаан боллоо.

Манайханы хувьд “Хүчиндүүлсэн хүүхэд нас бараагүй л бол 14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол буруутай этгээдийг 450 мянгаас 5.4 сая төгрөг хүртэл мөнгөөр торгох, хүчиндсэн бол 1-5 жилээр хорих ял оноохоор шийдвэрлэсэн” гэж шуугисан. Ингэхдээ насанд хүрээгүй хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орсон бол 

Харин Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр доорх тайлбарыг өглөө. 

Тэрбээр “Хуучин хууль ямар зохицуулалттай байсан шинэ хууль нь яаж өөрчлөгдсөнд маш бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Эрүүгийн хуулийн хүчиндэх гэмт хэрэгт бага насны буюу 14 түүнээс доош насны хүүхэд хүчиндсэн бол 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж бичсэн байгаа. Ямар нэгэн байдлаар торгох заалт байхгүй. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заагдсан хамгийн хүнд таван шийтгэлтэй гэмт хэргийн нэг. Бусдын амь насыг санаатайгаар хохироосон, эх орноосоо урвасан хэрэгтэй адил шийтгэнэ. 14 буюу түүнээс доош насны хүүхэдтэй тохирсон, тохироогүй хамаагүй биед нь хүрсэн төдийд л дуусгавар болохоор хуульд бичигдсэн. Ял шийтгэлийн бодлого үйлийг шинэ хуулийн концевцоор маш хатуу заасан. 14-18 настай хүүхдийг хүчиндвэл найм хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Үүнд торгох заалтгүй, тэнсэхгүй. Хүнд гэмт хэрэгт тооцно” гэж тайлбарлав.

Мөн Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжин мөн ийм тайлбарыг хийсэн билээ. Тэгэхээр биднийг нэг хэсэг хоёр тал болгон хэрэлдүүлсэн уг асуудлын үнэн мөн нь энэ болж таарах нь.

Харин бид мэдээллийг шүүн тунгаах хамгийн энгийндээ интернэтээс Эрүүгийн хуулиа сөхөөд харчих чадваргүй болтлоо бусдыг даган баясдаг болсныг энэ үйл явдал тодоор харуулав.

ХУУЛЬ

Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйл. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох: 12.5.1-д “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Б.Гэгээн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Амар
Ийм гаж сэтгэлгээтэй хүмүүсийг бүгдийг нь Цаазаар аваачих хэрэгтэй
2018/03/12 202.179.26.24
zochin
14 hureegui huuhdiig baga nasni huuhded tootsoj huchingiin heregt hund yal onooj, 14-16 nastaid huchinduulvel 6 saraas - 3 jil horih yal onooj bui ni yamar uchirtai yum be adilhan l huuhed shuu dee.
2018/03/12 103.10.21.38
эсэргүүцэж байна
ингэж байсанаас 14 наснаас нь иргэний үнэмлэх өгөх хэрэгтэй ш дээ. 16настайд нь иргэний үнэмлэх өгдөг мөртлөө 14 нас биед хүрсэн нас гэж ярих хуульч оюуны чадамж хэр өндөр вэ
2018/03/12 66.181.161.30
эсэргүүцэж байна
vtv - ээр өчигдөр алтангэрэл гэгч хуульч ярихдаа одоогийн 14,15 настай охидыг бараг охин гэхээргүй биеийн хөгжил нь гүйцсэн байна гэх юм. ийм донтон хууль яриад сэдээд батлаад байвал юу болох бэ .
2018/03/12 66.181.161.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment