8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сугарыг хамгаалсан хуулийн заалт

2018-03-12 13:10:11

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан болон МИАТ-ын мөнгийг угаасан гэх хэд, хэдэн томоохон хэрэгт нэр холбогдсон ч хариуцлагаас мултарсан гэж олон нийт ярьдаг. Ямарсайндаа л “Сугардаг Сугар” хочтой болох вэ дээ. Маш их хэмжээний мөнгөний хэрэгт үргэлж холбогддог ч сугараад л үлдчихдэг зан нь түүнийг ийм хочтой болгож орхижээ

Түүний энэ байдал бүр даамжирч одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн болоод улсын хамгаалалтад “яг, таг” хөдлөшгүй ороод авчээ.

Тодруулбал, түүнийг доорх хуулиас шалтгаалан хуулийн байгууллагаар шалгаж, хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй байгаа юм.

 Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-д “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заажээ.

Чухам хуулийн энэ заалт бий учраас л тэрбээр “Би буруугүй. Буруутай нь тогтоогдвол өөрөө 461 рүү” яваад очно гэж зоригтой яриад сууж байгаа байх.

Чухам энэ хамгаалтад орох гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон ч байж мэднэ. 

Гэхдээ Үндсэн хуулийн цэц өөрөө гэмт хэрэгт нэр холбогдогчдыг хамгаалдаг газар болсон юм биз. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erdenesochir
10-20 jiliin omno iim asuudal uusehii medeed buh huulia iim ersdlees hamgaalah zaalttai hiisen tul odoo huuli ene te gej yarih hereggui cag l daa Ard tumnii Ih Zasag huulia bariad asuudlyg shiideh ar
2018/03/13 103.229.123.48
Jj
Odoo buh shorongiinhoo hulgaichuudiig sulla!!
2018/03/13 172.56.21.169
Jj
Tsets baih shaardlaga alga!!Hulagaichuudiin orognodog gazar!!!
2018/03/13 172.56.21.82
Sugar
Xa xa xa wxa xa xa chadaj baigaa ium chine,Xe Xe Xe
2018/03/12 202.21.106.118
zochin
neriig ih l onoj ugchee huurhii
2018/03/12 64.119.16.158
ИРГЭН
ЭНЭ ХҮНД ХЭЗЭЭ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХ ЮМ БОЛДОО. БОХИР МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ХҮН ЮМ АА. !!!!!!!!
2018/03/12 103.57.92.23
S.ERDENE
MONGOLIN TOR LUIVARCHINDAA HAMGALDAG BOLJE KKK
2018/03/12 66.181.185.25
нэргүй....
за тэр хятад ,солонгосын шудрага хууль шүүхээр л шийддэг байвал тонгол төр цэвэрших байна даа даан ч дээ ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ,ДООШОО ГАЗАР ХАТУУ Л болоод бна уу? залуусаа эх орноо аврах гарц бна уу?????
2018/03/12 202.21.120.66
tj
solongos ulsad turiin terguunee hamgaalsan huulitai gehdee bujuu hereg hiiwel bariwchildag huuli baidagiin jisheeg harsan .huuli shudraga baih estoi
2018/03/12 202.179.4.186
эх орон минь
наад долир хулгайчаа буудаж хороогоод эх орноо цэвэрлээч
2018/03/12 202.179.31.15
ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БИШ БОЛ ЦЭЦИЙН ХАМГААЛАЛТЫГ ЦУЦЛАЯ
ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОРОГНУУЛДАГ ХАМГААЛДАГ ГАЗАР БОЛСОН ЮМ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ТАТАН БУУГДСАН НЬ ДЭЭР ТИЙМ БИШ ЮМ БОЛ ЭНЭ ХҮНЭЭ ХАМГААЛААД БАЙЛГҮЙ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЧИХ
2018/03/12 202.9.44.66
харамсаж байна
МОНГОЛын төр авлигачдаар дүүрсэн. ОДОО ХЯТАДААС МЭРГЭЖЛИЙН ХҮН ЗАЛАХ УУ?
2018/03/12 66.181.179.243