8o
Улаанбаатар хот
mobile menu

Архины хордлогын улмаас нас барагсдын тоо 15.5 хувиар өсчээ

2018-03-12 14:59:32

Цагдаагийн байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд архидан согтуурсанаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

 Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ:

 Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4012 буюу 12,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.  Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0,31 хувь нь насанд хүрээгүй хүн байна. Цагдаагийн байгууллага нь Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15,5 хувиар өссөн байна.  /2016 онд 308 хүн архины хордлогоор нас барсан/

 Нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах. Ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах нь ирээдүйн эрүүл Монголыг бий болгох зорилготой юм. Архидан согтуурахтай төрийн болон төрийн бус байгууллага тэмцэх нь төдийлөн үр дүнтэй биш бөгөөд иргэдийн өөрсдийн зөв дадал хэвшил, идэвхи, санаачлага зайлшгүй шаардлагатай байдаг тул анхаарна уу.

  ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН

 СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
би
харамсалтай тоо. Хүн ам маань өсөлт муутай байдаг .өөрийгөө хордуулаад үхээд байдаг. Ам руу нь цутгаагүй л бол уухгүй байж болно доо хөөрхий
2018/03/13 202.179.25.207
Hi
Delgvvr bolgonoor arhi zarhaa bolimoor bn
2018/03/12 66.181.161.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment