8o
Улаанбаатар хот
mobile menu

Эргэлт, уулзалтын бичгийг хураамжгүй олгодог болголоо

2018-03-12 17:14:42

Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт, уулзалтын бичиг олгохдоо хураамж авч байгаа талаар иргэд Хүний эрхийн үндэсний комисст мэдээлжээ. Уг мэдээллийн дагуу ХЭҮК ажиллагаа явуулж тодруулахад, нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгний хураамж авч, хураамжийн орлогыг өөрийн дотоод мөнгөн сандаа төвлөрүүлж захиран зарцуулж байсан аж.

Уг асуудал нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байх тул нэн яаралтай таслан зогсоож, дотоодын хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зарчил, дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид 2017 оны нэгдүгээр сарын 16-нд явуулсан билээ. Тус Шаардлагыг хүлээн авч, зөрчлийг арилгуулан, иргэдээс хураамж авдаг байдлыг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласан тухай хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл