8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Пүрэвжаргал: Үргүйдэлт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн

2018-03-13 08:49:00

-Монголд үргүйдэлтэй хос хүн амын 15 хувийг эзэлж байна-

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүд, эх баригч, их эмч Ж.Пүрэвжаргалтай үргүйдлийн талаар ярилцлаа.

ргүйдэлт улсын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний нөхцөд байдал хүрсэн талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна. Ер нь үргүйдэл ямар хэмжээнд хүрээд байна вэ?

-Би эмэгтэйчүүдийн эмч болохоор үргүйдэлт сүүлийн жилүүдэд ихэсч буйг их мэддэг, мэдэрдэг. Ер нь үргүйдэлтэй хосын эрэгтэй 15, эмэгтэй 10-15 хувьтай байдаг. Гэтэл “Өрх бүл”, Монголын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн сүүлийн үеийн судалгаагаар монголд үргүйдэлтэй хос хүн амын 15 хувийг эзэлж байна. Олон улсын байгууллагын шинжээч, судлаачид тухайн улсын хүн амын 15 хувийг үргүйдэлтэй байвал үндэсний аюулгүй байдлын төвшинд нөлөөлөхөд хүрчихсэн байна гэж үздэг. Тэгэхээр манай улсын хувьд үргүйдэлт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд  хүрсэн нь харагдаж байна. 

-Үр хөндөлт нэг удаа ч бай хэдэн удаа ч бай  үргүйдэлт дагуулдаггүй-

-Үргүйдэлт их байна. Үргүйдэлтийн төвшин өндөр байгаа нь ямар учир шалтгаантай байна вэ?

-Эмэгтэй үргүйдэлт их байна. Тэр дундаа олон янзын учир шалтгаантай үргүйдэлт байна. Жишээлбэл, фламидоз, урапалазмоз, гонрей зэрэг бортгон эсүүдийг хамарч үрэвсүүлдэг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчлөлүүд нь үрийн хоолойг битүүлэх шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр олон хүүхэд гаргах сонирхолгүй болсон нийгмийн байдалтай холбоотойгоор үр хөндөлт бас их байна. Үр хөндөлт нэг удаа ч бай хэдэн удаа ч бай  үргүйдэлт дагуулдаггүй. Гол нь урьдчилан сэргийлж, сайн эмчилж чадвал үргүйдэлт дагуулахгүй байх магадлалтай.

Ер нь үргүйдэлт болж буй гол шалтгаан нь үрэвсэл юм. Нэг удаа үрэвсэхэд тухайн эмэгтэй 10-15 хувийн үргүйдэлт дагуулж болно. Дахин үрэвсэл сэдрэхэд 20-25 хувь болж өндөр эрсдэл дагуулна. Гурав дахь удаа үрэвсэл сэдрэхэд үргүйдэлтэд хүрэхэд 50 хувь болж өснө.  Гэтэл үр хөндөлт нь 25-40 хувьд үрэвсэл сэдрээдэг. Ер нь өвчлөлийг 10 хувиас дээш эндэгдэлтэй байвал аюултай гэж үздэг. 15 хувиас дээш бол эндэгдэлтэй бол тухайн өвчинг аюултай гэж үздэг.

Тиймээс тухайн үр хөндөлт хийлгэж буй эмэгтэй заавал урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардлагатай. Дор хаяад мэс засалбар, хагаалгаанд орохоос 30 минутын өмнө докситенк уувал үрэвсэл сэдрэхгүй байх магадлалтай байдаг гэх зэрэг мэдээллийг эрүүл мэндийн боловсролтой эмч нар иргэдэд сайн ойлгуулж мэдлэг олгож байх хэрэгтэй.

-Тэгвэл эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан юунаас үүдэлтэй байдаг вэ?

-Эрэгтэй үргүйдлээр судалгаа хийсэн ажил байхгүй. Би лав одоогоор олж уншаагүй байна. Гэхдээ эрэгтэй үргүйдлийн шалтгаанд нь өвчлөл их эзэлдэг. Жишээлбэл фемоз, гахайн хавдар зэрэг  өвчнөөс үүдэлтэй үүсч болно. Мөн  бэртэл гэмтлээс шалтгаалдаг. 

-Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 60 хувь нь гадаадын орон руу эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр явж байна-

-Энэ төрлийн эм эмчилгээг хийлгэхэд хэдий хэмжээний зардал хувь хүнээс гардаг вэ?  

-Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 60 хувь нь гадаадын орон руу эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр явж байна. Ингэж явахад нэг хүн дунджаар 10-20 сая төгрөгийг эмчилгээнд зарцуулж байна.  40 хувь нь дотоодын эмнэлэгтээ очиж үйлчилгээ авч байна. Гэтэл эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй “Би үргүйдэлтэй” гэсэн хувь тавилантай эвлэрчихсэн, мөнгөгүй гэсэн иргэд энэ нийгэмд их байна. Юун түрүүнд энэ гадагшаа урсч буй энэ их мөнгөний урсгалыг хааж, амьдралын түвшин доогуур хүүхэдтэй болохыг хүссэн иргэдэд үйлчлэх төвүүд монголд олон байх ёстой. Жишээлбэл, 2001 онд Алма Атад бид үргүйдэл өрөвслийн сургалт явуулж байсан. Тэр үед тэнд 20 гаруй ийм төв байсан. Ийм төвтэй болохын тулд тийм их цаг зав, мөнгө төгрөг эзлэхгүй. Хамгийн гол нь эмч нараа зөв сонгож, багаж хэрэгслүүдээ оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш манай монгол эмч нарт их чадвар бий.  

-Монголд энэ төрлийн эмчилгээг хэдэн төгрөгөөр хийдэг юм бол?

-ЭХЭМҮТ-д 3.5 сая төгрөг тушааж үр шилжүүлэн суулгуулдаг. Гэхдээ уух дааврын эм бэлдмэл, шинжилгээнээс шалтгаалаад 6-10 сая төгрөг шаарддаг. Энэ бол нэг удаад л зориод очиход шүү дээ. Ер нь бол үр шилжүүлэн суулгахад 15-28 хувьд л амжилттай болдог. Тиймээс нэг удаа очоод амжилттай болох нь ховор байгаа учир нэг хүн давтаж орох магадлалтай. Өртөг өндөртэй эмчилгээнд тооцогддог. Солонгос улсад энэ төрлийн эмчилгээг хийлгэхэд 20 сая орчим төгрөг шардагдана гэж байсан.

-Үр шилжүүлэн суулгахад 15-28 хувьд л амжилттай болдог-

-Үргүйдлийн эмчилгээг монголчууд олон улсын жишигт нийцүүлж хийж чадаж байна уу? 

-Оношлогооны төвшинд хөгжиж байна гэж харж байгаа. Манай Сүхээ гэж багш 1990-ээд оны үед бид нар үргүйдэл гэж юу юм бэ гэдгийг мэдэж эхэлсэн. Тэр цагаас хойш энэ өвчлөлийг таньж мэдэж судалж хөгжиж эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ манай салбар ганцаараа бус монголын анагаах ухаан дэлхийг гүйцэхийн тулд 30 жил шаардлагатай. Гэхдээ монгол эмч нарын чадвар мундаг. Манай анагаах ухааны салбар 30 жилээр хоцорсон гэхэд л эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг эх орондоо хийж байна шүү дээ. Гадаадын нэг чадвартай эмч ирээд хагалгаа хийгээд явахад араас нь эмч нар хийж чаддаг болоод үлдэж байна. Манай эмч нар тийм чадварлаг байна шүү дээ. 

 Тухайлбал, Үр шилжүүлэн суулгах ажилбар манайд нэвтрээд 2-3 жил л өнгөрч байна. Үр шилжүүлэн суулгаснаар 15-28 хувьд жирэмслэлт амжилттай болох магадлалтай байдаг. Гэтэл одоо ЭХЭМҮТ-д 26 хувийн амжилттайгаар үр шилжүүлэн суулгаж байна. Ингээд харвал манай эмч нарын чадавх ямар байгаа нь харагдаж байна.

-Ямар тохиолдолд үргүйдэлтэй гэж үздэг вэ?

-Зургаан сарын хугацаанд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороход хүүхэдтэй болохгүй байгаа тохиолдолд үргүйдэлтэй гэж оношилдог-

-Ер нь бол ДЭМБ-ын зөвлөгөөнөөр хосууд бэлгийн харьцаанд хамгаалалтгүйгээр жилийн хугацаанд ороход хүүхэдтэй болохгүй байгаа тохиолдолд үргүйдэлт гэж үзнэ гэдэг. Ер нь зургаан сарын хугацаанд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороход хүүхэдтэй болохгүй байгаа тохиолдолд үргүйдэлтэй гэж оношилж болдог.

-Үргүйдэлд хүргэдэг хүчин зүйлсүүдийн тухай ярья. Тухайлбал, хамгийн сүүлд эрүүл мэндийн дэд сайд асан Амарсайхан нь ибупрофен, нурофенийг үргүйдэлд хүргэдгийг баталсан дэлхийн хэмжээний судалгаа гарсан тухай ярьсан байсан. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?

-Тэр судалгааг би уншиж үзээгүй. Гэхдээ ибупрофены үндсэн үйлчилгээ нь артерын судсуудыг жагсаалтаас гаргачихдаг байхгүй юу. Тиймээс сүүлийн үед найрлагад нь ибупрофен орсон эм бэлдмэлийг хэрэглэхээс дэлхий нийтээрээ татгалзаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гамшиг
үр хөндөлт маш их бна шүүдээ
2018/03/13 202.70.33.194
зочин
Энэ үнэн асуудал шүү дээ төр засаг анхааралдаа авах хэрэгтэй Бидний цалин хэд билээ өртөг өндөр Ядахдаа Монголдоо үр суулгахад НДСангаас тооцдог болмоор байна . Бөөр , элэгний эмийг улсаас
2018/03/13 202.131.233.10