8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-03-13 09:07:00

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт: “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах нь” Талуудын зөвлөлдөх семинар Блү Скай зочид буудлын Топаз танхид болно.

08:30-17:30 цагт: Иргэн Б.Батдэлгэр Хэлмэгсдийн хөшөөний хойно жагсаал цуглаан зохион байгуулна.

09:00 цагт: "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018" сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно_

09:30 цагт:  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өглөө  "Чингис" зочид буудлын  хурлын танхимд эхэлнэ.

09:30 цагт:   Монгол Улсын Засгийн газарт Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Үндэсний хөгжлийн газар Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо Уг төслийн нээлтийн ажиллагаа Корпорейт зочид буудал, Конвешн центр танхимд болно.

10:30 цагт:   УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр очиж, дүүргийн хог хаягдлын менежмент, тулгарч буй асуудлуудын тухай танилцана. Үүний дараа СХД-ийн 117-р цэцэрлэг дээр очиж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар хийх их засварын ажлын гэрээг байгуулах арга хэмжээнд оролцоно.

11:00 цагт:    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хоёр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.
 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт:  Казахстан Улсын дуучин Мадина Садуакасовагийн “Мөрөөдлийн улс” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.


11:30 цагт:   "Онч шийдэл" ТББ-ын гишүүн хуульчдаас "Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх" шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.

13:00 цагт:  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг угтан зохион байгуулж буй "Эх орны цэрэг-2018" яруу найргийн наадам Офицеруудын ордонд болно.

13:30 цагт:  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан "Улс төрийн намын хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд болно. Хуралд УИХ гишүүнд болон улс төр, нийгмийн ухааны судлаач, доктор профессор нар оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment