
Сүхбаатар аймгийн ИТХ өчигдөр хаалттай хуралдаж, аймгийн Засаг дарга З.Энхтөрийг хангалтгүй ажилласан хэмээн огцруулсан байна. Мөн тус хуралдаанаар 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтын нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар ИТХ-ын олонхийн саналаар Р.Эрдэнэцогтыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтсон байна.



