УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр гишүүн нэгэн ноцтой баримт дэлгэлээ. Тодруулбал, “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсэний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх. Тэглээ гээд би зогсохгүй. Цаг нь болохоор АТГ-т шалгагдаж байсан энэ асуудлыг баримттай ил болгоно” хэмээн хэллээ. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хэд хэдэн баримт байгаа ч энэ удаад дэлгэхгүй хэмээн хэллээ.