8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд болон орон нутагт газар өмчилж авахад ямар материал бүрдүүлэх вэ

2018-03-14 09:07:00

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. 

Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой.  Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй.

Нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. 

Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
Иргэний үнэмлэхийн хуулбар
Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
Кадастрын зураг
Харин нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол:

Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм.
Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэй ирж Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна.
Нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3,500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5,000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл