18o
Улаанбаатар хот
mobile menu

БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийг орон даяар зарлалаа

2018-03-13 13:34:12

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа нээлттэй өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсон тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ. Энэхүү нээлттэй өдөрлөг нь энэ сарын 14-21-ний хооронд болох бөгөөд бямба гарагт үргэлжилнэ гэдгээрээ онцлог юм байна. Нийслэлд болох нээлттэй өдөрлөг нь Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд болох учир иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан юм. Энэ үеэр хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, БОАЖЯ-нд  зөвлөмж хүргүүлэх юм байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр “Энэ өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд,  аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” хэмээсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай мөн санал, гомдол, хүсэлттэй иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм. Тиймээс иргэдийг энэ өдрүүдэд идэвхитэй байж, нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг БОАЖЯ-наас уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment