16o
Улаанбаатар хот
mobile menu

Тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн нэг настай хүү шархаа даалгүй нас баржээ

2018-03-13 15:08:31

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ.Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж.Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан зүрхнүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бяцхан хүү, охиноо хайхралгүй орхисон хором бүхэнд тэд эрсдэлтэй нүүр тулж буйг санан анхаарлаар битгий дутаа. Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа бол хараа бүү салгаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 79