8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатар: Одоогийн Үндсэн хууль олигархиудад үйлчилдэг

2018-03-13 15:17:10

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, дэд дарга С.Ганбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус нам нь Шинэ дээд үндсэн хуулийн үзэл баримтлалыг боловсруулахаар иргэдээс санал авч байгаа. Шинэ дээд үндсэн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж батлуулах саналд улс төрийн зарим нам нэгдсэн байна. Тиймээс үүнийг олон нийтэд мэдэгдэж маргааш МҮАН, ИЗНН, Ногоон нам, МАХН зэрэг дөрвөн нам хамтран тунхаг бичигт гарын үсэг зурахаар болжээ. Ингэснээр тэд Шинэ дээд үндсэн хуулийг батлуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж буй энэ юм.  

Энэ үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатараас зарим асуултад хариулт авлаа. 

-  Шинэ дээд үндсэн хуулийн талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-  Одоогийн Үндсэн хууль олигархиудад үйлчилдэг. Өнөөдөр үйлчилж буй Үндсэн хуулийн үр дүнд Монгол улс 25 тэрбум долларын өрөнд орчихсон, уул, уурхайн баялагаа хэдхэн гэр бүлд алдчихсан байна. Мөн ядуурал, ажилгүйдэл газар авч цааш явах замгүй болтлоо доройтлоо. Энэ бол өнөөдөр үйлчилж буй Үндсэн хуулийн үр дүн. Тэгэхээр бид энэ байдлыг өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй. Шинэ дээд Үндсэн хуулийн цаад мөн чанар бол уул, уурхайн баялаг болон төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг даварсан дарга нарыг хазаарлаж өгөх юм. Өнөөдрийн үндсэн хуулиар даварсан дарга нарыг тэтгэж, хамгаалж байна. Үндсэн хууль ард түмний төлөө үйлчлэх ёстой. Тэгэхээр иргэд өөрсдөө дарга нарыг шүүдэг хууль хэрэгжихгүй байгаа учраас Монгол орон даяар дүүрэн хулгайчид байна. Ард түмэнд эрх мэдлийг нь буцааж өгөх гэж Үндсэн хуулиа шинээр өөрчлөх гэж байна. Уг ажилд ард түмнийхээ дэмжлэгийг авахаар ажиллаж байгаа. 

-   Шинэ үндсэн хуулийг боловсрууллаа гэхэд УИХ-аар хэлэлцүүлж, батлуулж чадах уу? 

-   Энэ 76 гишүүн үндсэн хуулийг баталдаггүй юм. Баталгаажуулж , ёслол хийдэг болохоос бус баталдаггүй. Ард түмний дунд санал асуулга явуулаад дэмжсэн тохиолдолд 76 баталгаажуулна. 76 шууд үндсэн хуулийг батлах, санаачлах, өөрчлөлт оруулах эрхгүй. 

-    Хэзээ боловруулж дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ? 

-  Ард түмнээр хэр хугацаанд хэлэлцүүлж дуусна тэр үед л боловсруулна. Бид ард түмнээр хэлэлцүүлсний дараа 76 гишүүнээс санал авахгүй, баталгаажуул гэж тулгана. 

- МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Ингэхдээ мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай харшилж байна гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар тайлбар өгнө үү?

-  Үндсэн хуулийн төслийг ямар ч хувь хүн, байгууллага, нам, улс төрийн хүчин ярьж, ард иргэдээсээ санал авах эрхтэй. Үүнийг хорьсон зүйл ямар ч хуульд байхгүй. МАХН 21-р зууны хоёрдугаар их хурлаа ард түмний өмнө нээлттэй, ардчилсан байдлаар нийт гишүүдтэйгээ хамтарч хийсэн. МАХН-ын их хурлын баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн талаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Улсын дээд шүүх бүртгэх асуудлыг хэлэлцэхээс эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй. Ойрын үед бүртгэлийн үйл ажиллагаа амжилттай явна гэж бодож байна.

-  МАХН-аас өнгөрсөн онд аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан бол намаас хасна гэж дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан. Энэ удаагийн дүрэмд энэ өөрчлөлтийг тусгасан уу?

- МАХН-ын дүрмийн өөрчлөлтөд улс төрийн намын тухай хуулийн дагуу бусад намуудын дүрмийн адил зүйлийг тусгасан. Шинэ дүрэмд МАН, АН-ын дүрэмд заагдсан улс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хамт олны дүрэм, журам зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцно. Түүний хамгийн том хариуцлага нь намаас хасна гэсэн заалт бий. Энэ дагуу л дүрэм шинэчлэн найруулан баталсан.

-    Шинэ дүрмээ бүртгүүлчихвэл О.Баасанхүү гишүүнийг намаас хөөх үү? 

- О.Баасанхүү гэх хувь хүний асуудал намын их хурлаар яригдаагүй.Манай нам түүнд ач холбогдол өгөхгүй байгаа. 

-  Танай намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба ял эдэлж байна. Энэ хүний асуудалд та бүхэн яаж хандаж байгаа вэ? 

- Өндөр албан тушаалтай байсан хүмүүс хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээж буй асуудалд мэргэжлийн өмгөөлөгч нар ажиллана шүү дээ. Улс төрийн намын ажил биш гэхдээ найз нөхдийн холбоогоор холбогдох зүйл байна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bat
Ganbaatariig demjij bgaa shuu. Ugaadas doloogchdiin doromjlol gutgeleg tedgeer uchuuhen hun durstei horhoinuudad l hamaatai.
2018/03/18 202.179.25.107
Bat
Ulsuud bna yaduu bna, shudraga bish bna gej gonshignoh durtai murtluu Mongoliin tuluu zutgej bgaa heden huniig uzehgui shuu ene maluud. Yugaa ch medehgui bugsuu archaagui baij hun gutgeed muulaad suun
2018/03/18 202.179.25.107
ХУДАЛЧ ШААР
ОДООГИЙН ҮНДСЭН ХУУЛЬ ХАРИН Ч ЧАМ МЭТИЙН ХУДАЛЧ НОВШИД ЭНЭРЭНГҮЙ ХАНДСЫМ ШҮҮ.
2018/03/14 202.179.25.241
Zochin
Ene xyniig esergyytsegchid bol bygd tord shurgalsan xulgaichdiin xamsaatnuud,
2018/03/14 27.123.214.121
Сонгогч
Энэ хүний ИНЕГ т хийсэн шахаануудыг шалгаач ээ төр үймүүлсэн хар царайтай малнуудыг байдаг газар нь байлгая
2018/03/13 27.123.212.132