Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Эрдэнэс таван толгой” ХК болон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтны талаар үүсээд байгаа асуудлаар хоёр талын байр суурийг сонслоо. Уулзалтын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзлаа
2015-11-19 15:24:00