8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-03-14 08:53:29

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
 БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна  Хаана: ШУТИС-ийн төв байрны 3 давхарт Урлаг зааланд

09:00 цагт: "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үргэжлэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 5 давхарын хурлын зааланд болно.

09:00 цагт: "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт "Холлидэй инн" зочид буудалд  болно.

09:00 цагт:  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.

09:00 цагт:  ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН төслийг танилцуулах хэлэлцүүлэг "Хуульчдын танхим"-д болно. 

10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын "А" танхимд хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

11:00 цагт: JCI Central салбар байгууллагаас чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа ШУГТЭ–ийн төв үүдэнд болно.

11:20 цагт: Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Эрдэнэт Монгол хүмүүний есөн цагаан хүслийг тэтгэсэн шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Bluy Sky зочид буудлын 3 давхарт

12:00 цагт: Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг Соёлын төв өргөөнд болно. 

14:00 цагт:  Авто худалдааны цогцолборын захиргаа, маркетингийн албанаас Авто худалдаа эрхлэгчидтэй нээлттэй уулзалт хийнэ. "Авто цогцолбор" ОНӨААТҮГ оффисын байранд 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл