8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнхцэцэг: 28 жилийн хугацаанд улс төрийн намууд төлөвшиж чадаагүй байна

2018-03-14 10:49:00

Улс төрийн намын хөгжил сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг Тусгаар тогтнолын ордонд өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр улс төр судлаач, доктор, дэд проффессор Ц.Мөнхцэцэгтэй Монголын улс төрийн намуудын хөгжлийн талаар ярилцлаа.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ОЛОН ЗҮЙЛ ДОГОЛДОЛТОЙ БАЙНА 

- Монголын улс төрийн намын тухай хуульд тодорхой ямар шинэчлэлийг хийх шаардлагатай байна вэ?

- Ардчилалд шилжсэн 28 жилийн хугацаанд манай улс төрийн намууд төлөвшөөгүйгээс гадна санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, иргэдтэй харилцах үйл ажиллагаа нь доголдолтой байна. Тиймээс энэ хаврын чуулганаар улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хэлэлцүүлгийг хийнэ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд судлаачдын зүгээс дэлхийн улс орнуудын намын төлөвшил, чиг хандлага, Монголын нөхцөлд тохирох эрх зүйн орчин, санхүүжилт зэрэг асуудлаар бодлогын судалгаа, зөвлөмжүүдийг хийж өгч байна. Намыг хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын хэрэгсэл гэж иргэд ойлгодог болжээ. Мөн аливаа намд элсэхэд бодлого, үнэт зүйлийг нь харахаасаа илүүтэйгээр ашиг хонжоо, албан тушаалын наймаа хардаг болсон байна. Үүнийг арилгах ёстой юм. Дэлхийн улс орны намууд бодлого барьж ажилладаг болж байна. Бодлогын нам болсон гэсэн үг. Нам нь хөгжлийн бодлого боловсруулагч, үйл ажиллагаа нь нээлттэй, санхүүжилт нь ил тод, хариуцлага хүлээдэг тогтолцоо руу явж байна. Манайх ч мөн ийм тогтолцоо руу орох ёстой.

- Намын тухай ойлголтыг ямар хүрээнд авч үзэх ёстой юм бэ? Бодлогын нам гэх ойлголтын талаар мэдээлэл өгнө үү?

- Тухайн нам үнэт зүйл, үзэл баримтлал, суурь бодлогын баримт бичиг, судалгаа шинжилгээний үндэслэлтэй бодлогыг дэвшүүлэх ёстой. Монголын өнгөрсөн жилүүдийн сонгуулийн үйл явцыг харахад намын суурь бодлогоос зөрсөн бодлогыг хэрэглэж ирсэн байна. Тухайлбал, либериал намууд зүүний чиглэлийн буюу нийгмийн халамжийн бодлого дэвшүүлэх,  ялахын тулд популист маягийн алсын хараагүй бодлого дэвшүүлэх зүйл түгээмэл бий. Тиймээс  намын үзэл баримтлал, суурь мөрийн хөтөлбөр нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэйгээ уялдах ёстой гэж шинэ хуулинд тусгах юм. Хэрвээ энэ заалтыг дагаагүй бол тухайн намын сонгуулийн мөрийнхөтөлбөрийг бүртгэхгүй байх гэх мэт зохицуулалтыг хийх ёстой юм. Нам нь бодлогын институт гэдэг утгаараа төрийн бодлогод тодорхой хэмжээний хяналт тавина. Гэхдээ энэ нь сөрөг хүчний тухайд яригдана. Эрх барьж буй намын тухайд бодлогын хөтөлбөрөө боловсруулахдаа судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний үндэслэлтэйгээр бодлогоо хийх ёстой. Түүнээс биш сонгуулийн дөрвөн жилийн ашиг харсан, өнөө маргаашдаа ард иргэдийн дэмжлэгийг хүлээх популист бодлого барьж болохгүй юм. Энэ байдал л Монголын хөгжилд дөнг болж ирлээ. Үүнийг арилгах ёстой.

- Намын гишүүнчлэлийн хувьд ямар хэлбэртэй байвал зөв бэ? Бусад улс орнуудын нийтлэг чиг, хандлага яаж өөрчлөгдөж байна вэ?

- Европын намууд харьцангуй сул гишүүнчлэлийн бүтэц рүү шилжиж байгаа. Ер нь дэлхий нийтэд улс төрийн намд үл итгэх байдал газар авч байгаатай холбоотой учраас сул гишүүнчлэлийн бүтэц рүү шилжиж байна. Манай улсад ихэнх намууд хуучны коммунист маягийн массын бүтэцтэй. Шинэ хуулиар массын намын бүтцийг тодорхой хэмжээнд сулруулах, бүтэц зохион байгуулалтын нэгжүүдийг орон нутгийн бүх түвшиндээ бус тухайн нам өөрийн үзэмжээр зохицуулахаар буюу нээлттэй зааж оруулж байна. Тэгэхгүй бол тухайн орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам бүх нэгж, сум, багт үүртэй байхыг шаардсан хууль өнөөдөр үйлчилж байна шүү дээ. Энэ нь сонгуулийн хууль болон бусад хуулиар массын намын бүтцийг баталгаажуулсан эрх зүйн орчныг бий болгоод байна. Цаашид улс төрийн нам харьцангуй сул бүтэцтэй байхыг шинэ хуулиар нээлттэй болгосон. Монголын 70 жилийн түүхэн дэхь коммунист дэглэмийн онцлог, иргэдийн улстөрийн намын тухай ойлголт, хандлагадаар шууд гишүүнчлэлгүй болгон заах боломжгүй байна. Тиймээс алсдаа сул гишүүнчлэлтэй болох зохицуулалтыг хийнэ. 

- Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн зарим намуудын үзэл баримтлал нь тодорхойгүй байдаг. Ямар үзэл баримтлалаар ажиллахаа тодорхойлж чадахгүй байгаа нөхцөлд бодлогын нам руу шилжих боломж бий гэж үү?

- Нам нь бодлого, үнэт зүйл, эдийн засгийн болоод нийгмийн бодлого, хүний эрхийн чиглэлээр баримтлах бодлогоо тодорхойлсон байх ёстой.

Дэлхийн улс төрийн ихэнх намууд харьцангуй төвийг сахисан байр, суурьтай болсон байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хүртэл тухайн намынхаа суурь бодлоготой нийцсэн байх ёстой. Өнөөдрийн хувьд тухайн сонгуульд зориулан олны анхаарал татах гэсэн популист амлалтуудыг өгдөг учраас суурь баримтлах бодлоготойгоо зөрчилөөд байгаа юм. Үүнийг алсдаа цэгцлэх ёстой.  Иргэн хүн тухайн намд элсэхдээ суурь үнэт зүйл, үзэл баримтлалыг харах ёстой юм. Монголын нөхцөлд албан тушаалтай эсвэл ажилтай болохын тулд намд элсэж байна. Энэ уламжлалт хандлагыг өөрчлөх ёстой. 28 жилийн хугацаанд намын төлөвшлийг төдийлөн амжилттай болгож чадаагүй байна.  

Монгол улсын насанд хүрсэн хүмүүсийн 20 орчим хувь нь улс төрийн намын гишүүн байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад их өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, монголчууд их намжсан, намд элсэх сонирхолтой байна. Мөн хэд, хэдэн намд бүртгэлтэй хүмүүс ч байна. Энэ бол өнөөдрийн намын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гишүүнчлэлийг эргэн бүртгэлжүүлэх, орчин үеийн намын гишүүнчлэлийн талаар баримтлах бодлого, хувилбаруудыг хэрэглэх шаардлагатайг харуулж байгаа юм.

- Энэ олон намын цэгцлэх шаардлагатай гэж ярих хүмүүс байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

- Ер нь намд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн үед л манай намууд идэвхждэг. Цөөн хэдэн намаас бусад нь сонгуулиас бусад цаг үед царцанги байдалтай байна. Энэ нь санхүүгийн бэрхшээлтэй холбоотой. Тэгэхээр улс төрийн намыг дэмжих ёстой юм. Нам бол ардчилалын гол үндсэн механизм гэдэг утгаар нь намын тогтолцоог төлөвшүүлэх нь Монголын ардчилалын цаашдын томоохон зорилго болсон байна. Намын үйл ажиллагааг илүү хариуцлагатай, санхүүжилт нь ил тод, гишүүддээ нээлттэй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд энгийн гишүүдийг оролцуулдаг чиглэл рүү оруулах ёстой. Францын болон Английн намууд энэ чиглэл рүү ихээхэн ажил хийж байна. Тухайлбал, намаас сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа зөвхөн намын гишүүд бус дэмжигч иргэдийн саналыг харж байна.  Хэрэв тухайн нам сонгуулиар олонхийн санал авч чадаагүй бол өөрсдөө тардаг нь олон улсын практикт байна. Сонгуулийн дүнгээс хамааран улс төрийн намыг татан буулгах механизмгүй. Гэхдээ цаашдаа жижиг намууд үүнийг анхаарах шаардлагатай. Нам буй бол заавал сонгуульд оролцох шаардлагатай. Хэрвээ сонгуульд оролцоод амжилтгүй дүн үзүүлж буй бол өөр намтай нэгдэх эсвэл үйл ажиллагаагаа төрийн бус байгууллага руу шилжүүлэх зохицуулалтыг хийж болно.  

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
тийм мундаг гэдгийг нь ч харин ч ёстой мэдэхгүй юм өөрөө өөртөө л мундаг байх бөөн амбийц хүн хүний урдуур дайрч гүйсэн авгай л байдаг юм
2018/10/29 66.181.185.142
зочин
энэ эмэгтэй өөрөө ч гэсэн нам дагаж яваа өмнө нь ардилсан нам лу болд гээд л гүйгээд байдаг байсан одоо МАН гээд гүйгээд салахаа больсон байна лээ хэдэн халтар төгрөг л харж яваа биз хэцүү ч юм даа.
2018/10/29 66.181.185.142
Great Mongol
нам дагаж намирхаа больчихвол худалч хулгайч нар ажилгүй болно.Ард түмний Их Хуралдайг зарлан Эзэн Чингэсийн Их Цаазыг иш болгож Үндсэн хууль болон тулгуур хуулиудаа цэгцлэе
2018/03/19 122.201.21.174
oros ah
mongold nam udahgui hereggui bolno shi jin pin eswel putin bidniig awna
2018/03/14 212.51.198.193
хуурамч доkтор
Ийм байхад улс төрийн намууд төлөвшөөгүй гэж юугаа донгосоод бгаа новш вэ чи.
2018/03/14 66.181.191.31
зочин
Монголд бгаа улс төрийн бүх намууд хулгайч худалч луйварчид хуулийн тонуулчид нэгдэж нийлээд улс орон ард түмэнээ дээрэмчид шиг ядууруулж хөгжилгүй харанхуй байлгаж бх санаатай новшнуудын үүр уурхай ю
2018/03/14 66.181.191.31
  • Recent
  • Most Read
  • Most Comment