8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулааны шугамаас хоёр хүний цогцос олджээ

2018-03-14 13:30:49

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх дулааны шугамаас хоёр хүний цогцос олджээ. Тодруулбал, хүний цогцос байна гэсэн мэдээллийг нэгэн иргэн онцгой байдлын албанд өгчээ.

Дуудлагын дагуу өчигдөр Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 4.5 км зам туулан 16:43 цагт очиж, 07 минут ажиллаж цогцсыг гаргаж ирсэн байна. Ингэхэд нас бараад удаж муудсан, нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцос байжээ.

Тиймээс цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худгаас өчигдөр 50 настай эрэгтэй С-ийн цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл