Бяцхан үрсээ хайхрамж болгоомжгүй орхисноос болж буцалсан ус, халуун тогоонд түлэгдэж амь нас эрүүл мэндээрээ хохирч буйг эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч энэ төрлийн хэрэг буурахгүй байна. Саяхан гэхэд л ой найман сартай бяцхан хүү шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарчээ. Дундговь аймгийн Өлзийт суманд энэ хэрэг гарчээ. Хүү гэртээ халуун усанд түлэгдэж, улмаар ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т эмчлүүлж байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Ой найман сартай бяцхан хүү шархаа даалгүй өөд болжээ
2016-01-29 13:20:00