8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэй бөхчүүд ес дэх удаагаа “Дэлхийн цом”-д зодоглоно

2018-03-15 09:30:11

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Японы Такасаки хотод болно. Монголын эмэгтэй бөхчүүд ес дэх удаагаа оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон.

Манай бүсгүйчүүд 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ, Дэлхийн цомд дөрөв дэхээ зодоглох Беларусь, анх удаа тоосоо өргөх Румыний шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Хятадууд энэ сарын Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-д багаараа түрүүлсэн бүрэлдэхүүн дээр олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Сун Янан, Азийн хошой аварга Палиха Палиха тэргүүтэй бөхчүүд Японд очих нь.

“А” хэсэгт зохион байгуулагч орноос олимп, дэлхийн аварга Рисако Кавай, Сара Дошо, дэлхийн аварга Юи Сүсаки, Майю Мүкада, АНУ-аас олимп, дэлхийн аварга Хелен Марулис, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей, тэдний хөрш Канадаас олимпийн наадмын аварга Эрика Уэйбе тэргүүтэй шилдгүүд Такасакид зодоглоно.

Ингээд энэ удаагийн Дэлхийн цомд манай бүсгүйчүүдтэй нэг хэсэгт орсон өрсөлдөгч багийг шинжье.

БНХАУ-ЫН ШИГШЭЭ БАГ:
50 кг: Сун Янан (“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт), Зу Жиан
53 кг: Оюан Жинлинг, Ли Юүжиао
55 кг: Жан Ки (2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт), Кси Менгю
57 кг: Пей Шинру (2016 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн аварга), Ян Нан
59 кг: Рон Ниннинг (2018 оны Азийн аварга), Ли Киан
62 кг: Луо Ксяохуан (Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт), Бао Линлин  
65 кг: Тан Чуинг (2018 оны Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга)
68 кг: Зао Фенг (2015 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2014 оны Азийн наадам, 2015, 2018 оны Азийн аварга), Руи Ксю (2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт)  
72 кг: Хан Юи (2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Азийн аварга), Ван Жуан (2018 оны Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга)
76 кг: Зоу Киан (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2018 оны Азийн аварга), Палиха Палиха (2015, 2017 оны Азийн аварга)

БЕЛАРУСИЙН ШИГШЭЭ БАГ:
50 кг: Виолета Чирик (2014 оны залуучуудын Европын аварга), Ксенья Станкевич 
53 кг: Ванеса Каладжинская (2012, 2017 оны дэлхийн аварга, 2017 оны Европын аварга)
55 кг: Ирина Курочкина (2017 оны ДАШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт) 
57 кг: Катаржина Ханчар (2017 оны ЕАШТ-ий мөнгөн медальт)
59 кг: Залина Сидакова (2012 оны ДАШТ-ий мөнгөн медальт)  
62 кг: Вероника Иванова (Цэргийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)
65 кг: Кристина Федорашко (2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт)
68 кг: Ханна Садчанка  
72 кг: Өрсөлдөгчгүй
76 кг: Василиса Марзалюк (2011, 2012, 2015, 2017 оны ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт)

РУМЫНИЙ ШИГШЭЭ БАГ:
50 кг: Алина Вуч (2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
53 кг: Өрсөлдөгчгүй
55 кг: Эстера Добре (2007, 2009, 2010, 2011, 2012 оны ЕАШТ-ий мөнгөн медальт)
57 кг: Симона Прикоб (Залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт) 
59 кг: Катерина Жидачевская  
62 кг: Криста Тунде Инце (2016 оны залуучуудын Европын аварга) 
65 кг: Өрсөлдөгчгүй
68 кг: Адина Попеску (2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт) 
72 кг: Александра Николета Анхель 
76 кг: Каталина Аксенте

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment