8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна

2018-03-15 10:09:45

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна.

Энэ сарын 16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10  градус дулаан  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment