8o
Улаанбаатар хот
mobile menu

ШШГЕГ хорихоос суллагдсан иргэнд хуримыг нь хийж өгчээ

2018-03-15 11:16:00

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг  2018 оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс гуравдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүлсэн байна.  Г.Бямбадорж нь хорих ял эдэлж байгаад суллагдсан бөгөөд хорих ял эдлэх хугацаандаа хорих ангиас зохион байгуулсан сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, амьдралын төлөө тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй болж гаргасан алдаагаа давтахгүйн төлөө хоосон хонож байсан ч хулгай хийхгүйгээр, хүмүүс доромжилж гадуурхаж байсан ч тэвчин өнгөрүүлж архи, тамхи, хорт зуршлаас өөрийгөө татаж авч чаджээ.Тиймээс Г.Бямбадоржид амьдрах урам зориг, хайрлах, суллагдсан иргэдийг нийгмийн амьдралд ороход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс  хамтран ажилладаг төрийн бус байгууллагууддаа хүсэлт тавьж Г.Бямбадоржид таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгуулжээ. 

Хуримын үйл ажиллагаанд Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч З.Ариунбаяр болон хандив тусламж өргөсөн таван төрийн бус байгууллага, Г.Бямбадоржийн гэр бүлийнхэн, найз нөхөд оролцсоноос гадна  МУГЖ, Ж.Уранчимэг, СТА Э.Болормаа, Б.Хатанбаатар, н.Эрдэнэцэцэг, UNIVERS BEST SONGS наадмын шилдэг оролцогч С.Пүрэвжав, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан З.Мөнгөнсүх нар ая дуугаа өргөжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Boloo sh dee,saixan setgeliin yzyyrt tos gedeg dee
2018/03/15 202.21.106.156
zochin
Yamar saihan medee ene chine odoo, yostoi bolooo sh de huurhiii, zuv sn bn
2018/03/15 119.40.98.162
Х.Мөнхжаргал
Ямар сайхан мэдээ бэ.Залуу хосод аз жаргал хүсье \
2018/03/15 202.72.240.5
Зочин
ШШГЕГ хамт олонд баяр хүргэе. Болоо ш дээ
2018/03/15 202.9.41.111
зочин
Сайхан арга хэмжээ зохион байгуулсан ШШГЕГ-ын хамт олонд баяр хүргэе. Гэхдээ шоронд хоосон хонуулдаг, мөн гадуурхан доромжилдог сэжигтэй зүйл одоо хүртэл байдаг бололтой.
2018/03/15 202.131.250.130
Sa
Ene chini l hugjliin neg shinj yumldaa
2018/03/15 2.134.232.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment