8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголын Геологи, хайгуул” чуулга уулзалт болно

2018-03-15 11:32:00

Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохион байгуулдаг  “Монголын Геологи, хайгуул” чуулга уулзалт 10 дахь жилдээ зохион байгуулагдаж гэж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МУИС, ШУТИС, хамтран энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдна. Мөн  “Геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “Геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment