8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Оюутолгой цахилгаан станц барих үүрэгтэй

2018-03-15 11:46:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал дөнгөс сая боллоо. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон яам агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцсон юм.Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шатахуун нөөц болон, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохион байгуулдаг  “Монголын Геологи, хайгуул” чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны нэмэхгүй байх зөвлөмж өгсөн байгаа. Одоо шатахууны үнэ нэмэхгүй. Буурах ёстой. 
3 дугаар сарын 22, 23-нд Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 28 улсын хөрөнгө оруулагчдад урилга явуулсан.Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МУИС, ШУТИС, хамтран зохион байгуулна. 

Монгол Улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валют урсгаж байна. 10 жилийн хугацаанд бид хэдий хэмжээний валют урагш нь алдах вэ. Оюутолгой цахилгаан станц барих үүрэгтэй.  Гэрээн дээрээ байж байгаа. Мөнгө нь жил жилийнхээ төсөв дээр суугаад явж байгаа. Төр цаашид үүн дээр анхаарч Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой” хэмээн хэллээ.

Технологи, үйлдвэрлэлийн тасгийн дарга Б.Элбэгзаяа: -“Эрдэнэт үйлдвэр"-ийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа. Дансууд нь хаагдсан зүйл байхгүй Арбитрын шүүхийн шийдвэртэй холбогдуулан төлбөрийг барагдуулах чиглэлд  хоёр талаасаа хэлцэл хийж байгаа. Зээлийн хүү, хүүгийн төлбөр зэрэг асуудлаар ярилцаж байна гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан дараах хариултыг өглөө.

-Цахилгаан станц барих санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Оюутолгой өөрөө барих ёстой.  Жил бүр тухайлсан төсөв нь жил бүр суутгагдаад явдаг юм билээ.

-Шатахууны үнэ цаашид тогтвортой байх уу. “Роснефть” компанитай уулзсан гэсэн асуудал юу болсон бэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -“Роснефть” компанитай уулзсан байгаа. Импортын тодорхой хөнгөлөлт эдлүүлэхээр болж, зургадугаар сараас хэрэгжихээр ярилцсан. Үүнийг наашлуулж, дөрөвдүгээр сар болгох асуудлаар бид санал тавьсан. Үнийн зөвлөл шинэчлэгдэж, Засгийн газарт шатахууны үнийг нэмэхгүй байх  зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн.

-Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа харьцангуй хэвийн үргэлжилж байгаа. Үйл ажиллагаа хэвийн болж, одоо өдөрт 700 гаруй автомашин нэвтэрч байгаа.  Улс төрийн хүрээнд тодорхой шийдлүүдээ гаргана гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Биелдэг бол зөв санаа яваад л байгаа. Нэг ч гэсэн ийм бодол зүтгэлтэй хүн төрд байна .
2018/03/15 64.119.23.188
Songogch
Barih uuregtei ntr gd bitgii jijgereed bgai bariul za yu. Chadahgui bol na ta narig orond huniig ulsin hurlin gishuun bolgono shv
2018/03/15 202.21.106.148