8o
Улаанбаатар хот
mobile menu

​Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар борлуулж байна

2018-03-15 12:28:00

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар худалдаж авах боломжтой аж. Монгол Бөхийн өргөөнд ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 17-ны 14 цагт энэхүү үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулна. Уг барилдааны тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд иргэд онлайнаар худалдаж авах боломж бүрджээ. Тухайлбал, бөх сонирхогчид барилдааны тасалбарыг Бөхийн өргөөний тасалбар борлуулах цэг дээр очилгүйгээр Онлайнаар захиалан авч болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл