
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнwww.judcouncil.mn цахим хуудасныhttp://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа. Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм.



