8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн нийтийн тээврийн бүх үйлчилгээг Баянзүрх төв рүү шилжүүлнэ

2018-03-15 16:55:00

Улаанбаатар хотоос Өмнөговь, Дундговь аймгийн чиглэл дэх нийтийн тээврийн бүх үйлчилгээг Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлнэ.

Драгон буюу "Сонгинохайрхан" зорчигч тээврийн төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой, Цогтцэций сумд, Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан Овоо, Дэлгэрхангай чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Тэнгэр плаза” төвд байрлах Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлж байгаа тул дээрх чиглэлүүдэд зорчих иргэд зүүн вокзал буюу Баянзүрх автовокзалаар үйлчлүүлэх болсныг анхаарна уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
basaev
ямар тэнэг нь иим юм хийдэг байна, ДУ , ӨГ аймгийнх драгон дээр байхад яг таарна шүү дээ, улам л түгжрэл үүсгэж байгаа юм шиг,
2018/03/15 66.181.160.9