8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баярын яллагдагчаар татаж, Архангай аймагт газар хөдөлсөн өдөр

2018-03-15 18:45:00

Хүн бүр л хаврыг мөрөөдөж, мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа өнгөрдөг юм байна. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэл тэнийнэ. Арга ч үгүй биз. Хүн байгаль хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор тэр. Хаврын улирал олон ааштай салхи шуурга нь төвөгтэй шүү гэж ярих хүмүүс бий. Гэтэл тэр сэвэлзэх салхи нь энэ ертөнцөд хавар ирж буй тод илрэл. Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид та бүхэнд хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Д.Сумъяабазар: Оюутолгой цахилгаан станц барих үүрэгтэй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал дөнгөс сая боллоо. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон яам агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцсон юм.Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шатахуун нөөц болон, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохион байгуулдаг  “Монголын Геологи, хайгуул” чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны нэмэхгүй байх зөвлөмж өгсөн байгаа. Одоо шатахууны үнэ нэмэхгүй. Буурах ёстой. 
3 дугаар сарын 22, 23-нд Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. 28 улсын хөрөнгө оруулагчдад урилга явуулсан.Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МУИС, ШУТИС, хамтран зохион байгуулна. 

Монгол Улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валют урсгаж байна. 10 жилийн хугацаанд бид хэдий хэмжээний валют урагш нь алдах вэ. Оюутолгой цахилгаан станц барих үүрэгтэй.  Гэрээн дээрээ байж байгаа. Мөнгө нь жил жилийнхээ төсөв дээр суугаад явж байгаа. Төр цаашид үүн дээр анхаарч Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой” хэмээн хэллээ.

Технологи, үйлдвэрлэлийн тасгийн дарга Б.Элбэгзаяа: -“Эрдэнэт үйлдвэр"-ийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа. Дансууд нь хаагдсан зүйл байхгүй Арбитрын шүүхийн шийдвэртэй холбогдуулан төлбөрийг барагдуулах чиглэлд  хоёр талаасаа хэлцэл хийж байгаа. Зээлийн хүү, хүүгийн төлбөр зэрэг асуудлаар ярилцаж байна гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан дараах хариултыг өглөө.

-Цахилгаан станц барих санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Оюутолгой өөрөө барих ёстой.  Жил бүр тухайлсан төсөв нь жил бүр суутгагдаад явдаг юм билээ.

-Шатахууны үнэ цаашид тогтвортой байх уу. “Роснефть” компанитай уулзсан гэсэн асуудал юу болсон бэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -“Роснефть” компанитай уулзсан байгаа. Импортын тодорхой хөнгөлөлт эдлүүлэхээр болж, зургадугаар сараас хэрэгжихээр ярилцсан. Үүнийг наашлуулж, дөрөвдүгээр сар болгох асуудлаар бид санал тавьсан. Үнийн зөвлөл шинэчлэгдэж, Засгийн газарт шатахууны үнийг нэмэхгүй байх  зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн.

-Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа харьцангуй хэвийн үргэлжилж байгаа. Үйл ажиллагаа хэвийн болж, одоо өдөрт 700 гаруй автомашин нэвтэрч байгаа.  Улс төрийн хүрээнд тодорхой шийдлүүдээ гаргана гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

Б.Баатархүү: Мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ

Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол ихсэх болов. Энэ талаар бид ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-Он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

"Он гараад хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн, хийх гэж оролдсон гурван тохиолдол манайд бүртгэгдсэн.  Гарсан гурван тохиолдлыг авч үзвэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсаныг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоосон. Өнгөрсөн хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн, гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтсүүдэд тус бүр шалгаж байна. 

-Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага тооцох бэ? 

-Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал,  Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах.

Мөн үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.  Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус бүрт нь зааж өгсөн байдаг. 

-Иргэд хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таниж мэдэх вэ?

-Монгол Улс төдийгүй аливаа улсын мөнгөн тэмдэгт нууцлалын өндөр зэрэглэлтэй байдаг. Нарийвчилсан нууцлал ч бий. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг мэдэхийн тулд иргэд худалдан авалт хийхдээ авч байгаа, өгч байгаа мөнгөн дэвсгэртээ сайтар харж, шалгах хэрэгтэй. Өнгө нь хувирсан эсэхийг сайтар харах хэрэгтэй. Монголбанк мөнгөн тэмдэгтийн нууцлалыг өөрчилж, шинэчилдэг.  Доорх зурагт мөнгөний нууцлыг нарийн гаргаж өгсөн. 

-Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн, хийх гэж оролдсон тохиолдлуудыг харж байхад дандаа том дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн байх юм? 

-Мөнгөн дэвгэртийг хуурамчаар үйлдэх нь өөрөө гэмт хэрэг гэдгийг би сая хэлсэн. Хуулийн хүлээлгэх харуцлага зүйл заллттай.

Ер нь хуурамч мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн тохиоилдлуудын дийлэнх нь 5, 10, 20 мянгатын дэвсгэрт байдаг. Иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна. 

ШШГЕГ хорихоос суллагдсан иргэнд хуримыг нь хийж өгчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг  2018 оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс гуравдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүлсэн байна.  Г.Бямбадорж нь хорих ял эдэлж байгаад суллагдсан бөгөөд хорих ял эдлэх хугацаандаа хорих ангиас зохион байгуулсан сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, амьдралын төлөө тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй болж гаргасан алдаагаа давтахгүйн төлөө хоосон хонож байсан ч хулгай хийхгүйгээр, хүмүүс доромжилж гадуурхаж байсан ч тэвчин өнгөрүүлж архи, тамхи, хорт зуршлаас өөрийгөө татаж авч чаджээ.Тиймээс Г.Бямбадоржид амьдрах урам зориг, хайрлах, суллагдсан иргэдийг нийгмийн амьдралд ороход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс  хамтран ажилладаг төрийн бус байгууллагууддаа хүсэлт тавьж Г.Бямбадоржид таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгуулжээ. 

Хуримын үйл ажиллагаанд Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч З.Ариунбаяр болон хандив тусламж өргөсөн таван төрийн бус байгууллага, Г.Бямбадоржийн гэр бүлийнхэн, найз нөхөд оролцсоноос гадна  МУГЖ, Ж.Уранчимэг, СТА Э.Болормаа, Б.Хатанбаатар, н.Эрдэнэцэцэг, UNIVERS BEST SONGS наадмын шилдэг оролцогч С.Пүрэвжав, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан З.Мөнгөнсүх нар ая дуугаа өргөжээ. 

Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгов

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнwww.judcouncil.mn цахим хуудасныhttp://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа. Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм. 

С.Баярыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татжээ

Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярыг нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татжээ.  Тодруулбал, С.Баярыг АТГ нийт арав гаруй цаг байцаасан, энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргээс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, оффшор данс буюу АНУ дахь байшинтай холбоотой асуудлаар нь байцаасан гэх мэдээлэл байна. Тэгвэл түүнийг өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар бүртгээгүй

“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.

Ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд иргэдийн эзэмшил газар ямар нэгэн зөрчилгүй, хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлөх ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт  хийгдэж байна. Иргэд эзэмшил газраа өмчлөх хүсэлтээ харьяа дү

үргийнхээ Газрын албанд хандаж өгч болно.

Сүүлийн үед Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Иргэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар өнгөрсөн шөнө 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Тодруулбал, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, /Ө 48052/0.0//, У 101045/00/// огтлолцолд шөнө 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мэдээлжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэж

Ё.Отгонбаяр дэд сайдынхаа ажлыг хүлээлгэн өглөө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах болсон тул ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа аж. Гэхдээ тэрбээр одоогоор Итгэмжлэх жуух бичгээ аваагүй гэнэ. Хуульд зааснаар Элчин сайдаар томилогдсоны дараа Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчтэй Элчин сайд нарын асуудлыг ярилцсан байдаг. Энэ үеэр Ё.Отгонбаярын асуудлыг хэлэлцэн, ойрын хугацаанд шийдвэрлэхээр талууд зөвшилцсөн гэдэг. 

Монгол зураач Чех улсад үзэсгэлэнгээ дэлгэжээ

Чех улсын Писек хотын Байгаль, түүхийн музейд Шаазан эдлэлийн зураг, чимэглэлийн үзэсгэлэнгийн нээлт болжээ. Тус үзэсгэлэнд Монгол, Чех, Канад, Франц, Молдав улсын уран бүтээлчид оролцож Азийн уламжлалт хэв загварыг орчин үеийн арга технологитой хослуулан урласан өөрсдийн ховор нандин бүтээлүүдээ нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд зураач Д.Үнэнт “Морьтон хүүхдүүд”, “Морь унасан эмэгтэй” зэрэг өөрийн найман бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцжээ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг олон улсын “Хил хязгааргүй эмч нар” ТББ-д хандивлах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ард
ОТГОНБАЯРЫН боловсролын сайд байхдаа хэдэн тэрбумын завшсан хэрэг юу болов? ПИЗДА монголд үнэн юм гэж алга энэ улс газрын хөрснөөс арчигдвал таарна. ЭСВЭЛ орос хятадад хуваагдаад дагаар орох хэржгтэй
2018/03/15 203.91.115.39