8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүд А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзана

2018-03-16 08:15:37

09.00

  • 'MONGOLIA GOLD 2018' олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал үзэсгэлэн 'Корпорейт конвейшн төв'-д зохион байгуулагдана. Холбоо барих утас: 70111106, 91911383
  • ШУА, БСШУСЯ хамтран 'Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд' сэдэвт хэлэлцүүлэг  ШУА-ийн байрны 3 давхарт болно. Холбоо барих утас:98119897

09.30

  • УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Цагдар хорих 405-р анги болон Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид тус тус ажиллаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзана.Холбоо барих утас:93139093

10.00

  • НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-ноос хамтран зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор 'ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР' хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны 14 давхарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 90080806 - НЭМГ

11.30

  • “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Хаяг: Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 1 дүгээр давхар. Холбоо барих утас: 9179-0101, 9911-1719

12.00

  • Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд болно. Энэ үеэр “Монгол цэргийн өдөр”-т зориулсан өдөрлөгийн нээлт болж, Налайх цэргийн хотхоны анги, салбаруудын цэргийн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтоос гадна Цэргийн зэвсэг, техникийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Холбоо барих утас 89330702
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment