8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэн, юу хэлэв: Багш нарын цалинг төр төлөх үү

2018-03-16 10:04:00


Энэ долоо хоногийн эхээр “Багш багшдаа тусалъя” ТББ-ын төлөөллүүд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж багш нарын цалингийн зээлийг тэглэх, хүүг бууруулах асуудлыг ярилцсан гэдэг. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь уг уулзалтаар багш нарын цалинг тэглэх асуудалд дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн гэдэг. Энэ талаар “Багш багшдаа тусалъя” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа “Багш нарын зээлийг тэглэх асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо” хэмээн бичиж, Ц.Цогзолмаа сайдтай авахуулсан багш нарын зургийг нүүр хуудсанд байршуулсан юм.
Энэ нь нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлсэн бөгөөд тэд “Багш нарын авсан зээлийг татварын мөнгөөр төлөх ёсгүй. Багш нар зээлээ тэглүүлж байхад бусад нь ч мөн тэглүүлье” гэх уриалгыг хүртэл гаргасан юм.
Үүний дараа БСШУСЯ албан ёсны нүүр хуудастаа “Багш багшдаа тусалъя” ТББ-ын төлөөлөл багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзсан бөгөөд сайд энэ асуудалд ул суурьтай хандах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тодруулбал,  банкны оролцоотой иргэний журмаар авсан зээлд хөндлөнгөөс оролцох нь хүндрэлтэй гэдгийг багш нарт тайлбарлалаа” гэж  мэдээлээд буй юм.

Харин “Багш багшдаа тусалъя” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа ““Сайд цалингийн зээлийг тэглэх асуудалд хамтарч ажиллаж болно. Боломж, гарц хайя гэж хэлсэн. Бидэнд аудио нь хүртэл байгаа. Тэгээд сайхан ярилцаад гар бариад, зургаа авахуулаад салцгаасан. Гэтэл үүнийгээ үгүйсгээд байх юм” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. 

Ийнхүү нийгэмд асуудал үүсгээд буй уг асуудлаар иргэд, олон нийт ямар байр, суурь илэрхийлснийг хүргэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
багш нарын ажилыг мэдэж байна аа.. Гэвч багш нарын бэлдэж гаргаж байгаа хүмүүс нь гэж "САЙН БАЙНА УУ? " гээд сайхан мэндэлчихдэг хүн гаргахгүй байгаа юм даа ...
2018/03/16 202.55.191.205
  • Recent
  • Most Read
  • Most Comment