8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Оюутолгой цахилгаан станц барих үүргээ хүлээх ёстой

2018-03-16 10:49:00

Засгийн газар саяхан 2014 онд “Оюутолгой” компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах санал хүргүүлсэн.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Оюутолгой компани дөрвөн жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан. Үүнд, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм. “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. 

Тухайн үeийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14 нд байгуулсан “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлээгүй энэ гэрээг байгуулсан. Ингэснээр “Оюутолгой” компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, жилд 160 сая ам доллар зарцуулж байсан. Тиймээс Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналаа Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл энэ талаар Уул, уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “ Тавантолгойн цахилгаан станцыг хамтарсан консерциум байдлаар барих шийдэлд хүрч байсан. Гэвч өөрсдийнхөө шугамыг ашиглуулахгүй гэдэг маргаанаас үүдэж ажил зогссон. Оюутолгой жилдээ 150 сая доллараар урд хөршөөс цахилгаан авч байгаа. Тиймээс Засгийн газраас холбогдох гэрээг нь цуцалж, Оюутолгойд цахилгаан станц барих үүргийг нь хүлээлгэсэн. Энэ үүргээ хүлээх ёстой. Хэрвээ Оюутолгой Хятадаас эрчим хүчээ авсаар байвал бид маш их валютыг гадагш алдах болно. Оюутолгой өөрөө барих ёстой. Жил бүр тухайлсан төсөв нь суутгагдаад явдаг. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюун
ОТ цахилгаан станц барих үүргээ хүлээх биш биелүүлэх ёстой гээч.
2018/03/16 139.5.218.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment