Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах болсон тул ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг. Тэгвэл түүний оронд дэд сайдаар МАН-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр томилогдохоор болжээ.
Г.Ганбаярын хувьд ТВ5 телевизэд сэтгүүлчээр ажиллан олон нийтэд танигдсан. Түүнээс хойш НИТХ-ын гишүүн мөн МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажилласан билээ.