“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна. Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна.Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыгиргэн Б-д зарж борлуулсан нь тогтоогджээ.Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилав
2016-01-29 15:51:00