8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-Уул аймгийн хөвгүүд, Архангайн охид тэргүүлэв

2018-03-19 08:33:14

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны өсвөр үеийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөлөө. Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсний түүхт 50 жилийн ойн хүрээнд МЧБХ, "Хакүхо сан" хамтран хоёр дахь жилдээ өсвөр үеийн УАШТ-ийг хамтран зохион байгуулсан юм.
Хоёр дахь өдөр хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болж, хөвгүүдийн 55 кг-д Дархан-Уул аймаг, “Мегастарс” клубийн тамирчин Э.Төгсжаргал гурав дахь удаагаа түрүүлэв. Түүний хувьд өсвөр үеийн УАШТ-д гурван өөр жинд (2016 онд 42 кг-д, 2017 онд 46 кг-д аваргалсан) түрүүлсэн юм. Түүнчлэн тус клубийн О.Сүлдхүү 65 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай 80 кг-д улсын хошой аварга болж, Увс аймгийн Б.Мөнх-Эрдэнэ 48 кг-д, “Аварга”-ын Б.Ганхүлэг 110 кг-д, охидын 40, 46, 53 кг-д “Женко” клубийн Б.Номун 40 кг-д, Д.Отгонжаргал 46 кг-д, Б.Эрдэнэсувд 53 кг-д, Завхан аймгийн Б.Оюунгэрэл 61 кг-д, Архангай аймгийн Г.Намуунцэцэг 69 кг-д анх удаа түрүүлэв. Хөвгүүдийн багийн дүнгээр Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 59 оноотой тэргүүлж, Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймаг 59, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 41 оноогоор удааллаа. Охидын багийн дүнг П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймаг 67, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 46, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 41 оноотой алт, мөнгө, хүрэл медалийг хүртэв. 
Ганцаарчилсан барилдааны дараа багийн тэмцээн болж, хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний зургаан байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөв.
Хөвгүүдийн ангилалд “А” хэсэгт “Мегастарс” клуб, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль, “Аварга” дунд сургууль, “В” хэсэгт Увс, Төв, Баянхонгор аймаг өрсөлдсөнөөс спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб түрүүлж, Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг удаалж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг гуравдугаар байрт орлоо. Охидын ангилалд “А” хэсэгт “Мегастарс” клуб, “Архангай аймаг, төрөлжсөн сургалттай БТСДуС, “В” хэсэгт “Женко” клуб, Баянхонгор аймаг, Багануур дүүргийн “Хөх эрчис” клуб өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб аваргалж, Ж.Баярхүү дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб аман хүзүүдэж, дасгалжуулагч Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймгийн охид гуравдугаар байрыг эзлэв.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 48 кг: 1. Б.Мөнх-Эрдэнэ (Увс) 2. Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг) 3. Г.Энхням (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), А.Дэлгэрбаяр (Баянхонгор)
55 кг: 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 2. Д.Мөнх-Эрдэнэ (Увс) 3. Д.Төрбаяр (Женко), Г.Сосорбурам (Өвөрхангай)
65 кг: 1. О.Сүлдхүү (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 2. Б.Буд (Баянгол дүүрэг) 3. Б.Будням (Ховд), Б.Төрболд (Төв)
80 кг: 1. Э.Батмагнай (Баянхонгор) 2. С.Гантөр (Женко) 3. М.Мөнх-Эрдэнэ (Төв), А.Мягмарсүрэн (Хангарьд)
110 кг: 1. Б.Ганхүлэг (Аварга) 2. Ц.Билгүүн (Увс) 3. М.Баяржавхлан (Ховд), Н.Алтанбагана (ТСБТСДуС)
Охидын 40 кг: 1. Б.Номун (Женко) 2. Э.Буман-Аюуш (Баянхонгор) 3. Б.Отгонсүх (Говийн бөх), Д.Азжаргал (Налайх)
46 кг: 1. Д.Отгонжаргал (Женко) 2. Б.Анударь (Хөх Эрчис) 3. А.Отгонзаяа (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), Б.Оджаргал (Архангай)
53 кг: 1. Б.Эрдэнэсувд (Женко) 2. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор) 3. Б.Бямбажаргал (Архангай), Т.Алтжин (ТСБТСДуС)
61 кг: 1. Б.Оюунгэрэл 2. Б.Санжаасүрэн (хоёул Завхан) 3. М.Жаргалмаа (Сонгинохайрхан дүүрэг), Б.Лхам (Архангай)
69 кг: 1. Г.Намуунцэцэг 2. Д.Мөнгөншагай (хоёул Архангай) 3. Г.Нармандах (Завхан), Д.Халиун (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл