8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчин–даатгуулагч өндөр насны тэтгэврээ хэрхэн тогтоолгох вэ?

2018-03-19 08:33:53

Тэтгэвэр тогтоолгох нөхцөл

1. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй малчин даатгуулагч 55 нас хүрсэн бол

2. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй малчин даатгуулагч 50 нас хүрсэн бол

Бүрдүүлэх бичиг баримт

1.1991 оноос өмнө малчнаар ажилласан хугацаа

- Хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр, эсхүл дэвтрийн бичилт шаардлага хангахгүй бол архивын лавлагаа, шүүхийн шийдвэр

2. 1991-1995 оны хооронд малчнаар ажилласан хугацаа

- Хөдөлмөрийн дэвтэр, “НДШ- төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”

- Мал тэжээвэр, амьтад, хашаа худгийн ... оны тооллого / А данс /

- Тухайн баг хорооны Засаг даргын тодорхойлолт

3. 1995 оноос хойш малчнаар ажилласан хугацаа

- Нийгмийн даатгалын дэвтэр, эсвэл малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тушаал. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх архивын лавлагаа, Сайн дурын даатгалын гэрээ, Мал тэжээвэр, амьтад, хашаа худгийн ... оны тооллого

- Тухайн баг хорооны Засаг даргын тодорхойлолт

Хэрэв тухай малчин-даатгуулагч дээрх хугацаанд малчнаар ажилласан, шимтгэл төлсөн хугацаа хангагдахгүй байвал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаж байсан бол уг хугацаанд мөн малчин байсан бол /1990-2001/ дээрх бичиг баримтыг бүрдүүлэн малчнаар ажилласан хугацаа болон нийт шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож болно. Дээрх бичиг баримтаар нотлогдоогүй бол уг хуульд заасан хугацааг малчнаар ажилласан хугацаанд оруулан тооцохгүй харин нийт ажилласан хугацаанд тооцно.

Эмэгтэй малчин-даатгуулагчийн хувьд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэрийг хавсаргана.

· Малчин даатгуулагч нэгдсэн загварын дагуу аймаг, сумын архивын тасгаас гаргасан А дансны лавлагааг гаргуулан авна. Энэхүү лавлагааны хамт А дансны жил бүрийн бүртгэлийн эхний нүүрний овог, нэр, ам бүлийн тоо, өрхийн 16-аас дээш насны нийт малчдын тоо зэрэг мэдээлэлтэй хэсгийг хуулбарлан лавлагааны хамт хавсаргана.

· Сум ,баг хорооны Засаг даргаас ам бүлийн тодорхойлолтыг жишиг загварын дагуу авна.

· Малчин –даатгуулагчийн өөр аймаг, дүүрэг, суманд малчнаар ажиллаж байсан хугацаа нь А дансаар тодорхойлогдож байвал уг хугацааны ам бүлийн тодорхойлолтыг авахгүй.

· Малчин даатгуулагч хамтын амьдралтай байсан нь иргэний шүүхээр тогтоосон хугацаанд тухайн иргэнийг өрхийн гэр бүлийн гишүүн-малчнаар ажилласанд тооцно.

Малчнаар ажилласан хугацаанд дараах жилүүд хамаарахгүй. Үүнд :

1.Цэргийн алба хаасан хугацаа

2.Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа.

Хэрэв: Малчин-даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэл төлсөн тохиолдолд малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, харин нийт шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

Малчин –даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд А дансны бүртгэл устсан, үрэгдсэн тохиолдолд малчнаар ажилласан хугацааг шүүхээр сэргээн тогтоолгож болно.

Дээрх баримтуудаар малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, шимтгэл төлсөн жил хүрэлцэхгүй байвал “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай 2019.01.01 –нээс хэрэгжих хуулинд хамрагдаж болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тЭНЭГ ХУУЛИУДАА ӨӨРЧЛӨӨЧ ЭЭ? ХЭН ЭНЭНД ЧИНЬ НИЙЦЭХ ЮМ ХЭН Ч БАЙХГҮЙ Ш ДЭЭ.
Ингэж хуулийн юманд зохицох тэнэг байх уу? Өөрөө жилд нэг үхэр, 5 хонио зараад хадгаламжинд хийчээд сууж байтал тэтгэвэрт гарахад улсын гар ч харахгүй нөгөө талаар хамаагүй өгөөжтэй.
2018/03/19 209.169.198.10